Өчигдөр Израйлийн эрх баригчид тус улсын Аяалон шоронгоос Палестины 26 хоригдлыг суллалаа. Хоригдлуудыг шөнө дунд шоронгоос гаргасан хэмээн мэдээлсэн байна. Суллагдсан хоригдлуудыг Газын зурвас болон Уэст Банкид Израйлийн иргэдийн амь насыг хөнөөсөн террорист халдлагуудыг зохион байгуулсан хэрэгт буруутган хорьж байсан юм.
Энэхүү үйл явдал нь Палестин, Израйлийн найрамдлыг харуулж буй нэг алхам болж байна. Өнгөрсөн сард эхэлсэн энх тайвны хэлэлцээрийг хүндэтгэн Израйль 7-р сарын 28-ны өдөр Палестины 104 хоригдлыг сулласан билээ.
Хоёр орны энх тайвны хэлэлцээ өөр өөрсдийн нутагт ээлжлэн явагдах бөгөөд өнөөдөр Израйлийн нийслэл Иерусалимд хоёр дахь хэлэлцээ болох юм.
Д.Идэр



























































