
Мияаги мужийн Кесеннума тосгоны оршин суугчид “Кёотоку Мару” онгоцыг хаях эсэх дээр санал хураахад 70 хувь нь устгахыг дэмжсэнээр ийм зөвшилцөлд хүрчээ. Тэд өмнө нь завийг хөшөө болгох талаар хэлэлцэж байсан аж.
Хоёр жилийн өмнө болсон аймшигт Цунамигаар Японы 18 мянган хүн амиа алдсан байна. 70 мянган хүн амтай Кесеннума тосгон нь Цунамид хамгийн ихээр өртсөн бүсийн нэг юм.
Гамшигт явдлын дараа нутгийн оршин суугчид 60 метр өндөр онгоц дээр гарч залбирч, зураг авч, цэцэг өргөж байсан байна.
Д.Идэр





