АНУ-ын Хойд Солонгосын хүний эрхийн асуудал хариуцсан төлөөлөгч БНХАУ, БНСУ болон Япону улсад айлчлахаар болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Төлөөлөгч дээрх улсуудад айлчилж өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх болно хэмээн Төрийн Департментаас өчигдөр мэдэгдсэн байна. Төлөөлөгч Роберт Кинг зөвлөлгөөний үеэр дээрх орнуудын Засгийн газрын эрх мэдэлтнүүдтэй уулзаж тодорхой хэлэлцээрт хүрэх аж. Түүний айлчлал энэ сарын 19-29-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
АНУ ийм алхам хийсэн нь Хойд Солонгосын асуудлаар дорвитой шийдвэрт хүрэхээр төлөвлөсөн байж мэдэх юм хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
АНУ ийм алхам хийсэн нь Хойд Солонгосын асуудлаар дорвитой шийдвэрт хүрэхээр төлөвлөсөн байж мэдэх юм хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
Д.Идэр



























































