Дээрхийн гэгээн XIV Далай ламын хятад хэл дээрх сайт руу хакерууд
халдан компьютерын вирус тараасан талаар эх сурвалж мэдээллээ.

Дээрхийн гэгээн XIV Далай ламын хятад хэл дээрх сайт руу хакерууд халдан компьютерын вирус тараасан талаар эх сурвалж мэдээллээ. Мэргэжилтнүүд “Түвдийн төв захиргаа” нэртэй сайтыг хакеруудын үйл ажиллагаанаас чөлөөлөөгүй байгаа цагт сайтад зочлохгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь “Энэ виурс нь тус сайтад зочлогчдод аюултай байж мэдэх юм” гэж “Ройтерс” агентлаг бичжээ.
Хакеруудын зорилго нь Хятадад хүний эрхийн төлөө тэмцэл явуулдаг болон сайтанд олонтоо зочилдог идэвхтнүүдийг олох байсан байж мэднэ хэмээн таамаглаж байна.
Гэхдээ Далай ламын англи, түвд хэл дээрх сайтуудад зочлоход аюулгүй байгаа аж.
Сэтгэгдэл (1)