Англид өнгөрсөн бямба гарагт 80 бэргэнтэй хурим болсон тухай сонирхолтой мэдээлэл ирлээ. 26 настай бүжгийн багш Кэти Дельби 37 настай гал сөнөөгч Норман Гүүктэй хуримлахад 80 эмэгтэй бэргэний үүрэг гүйцэтгэсэн байна. Сүйт бүсгүй Кэти нэгэн бүжгийн академийг эзэмшдэг аж. Тэрээр сүй тавьсан тухайгаа нэг жилийн өмнө сурагчиддаа хэлээд хуримынхаа үеэр сэтгэл хөдлөм гэнэтийн бэлэг авахыг хүсч байгаа тухайгаа ярьж байжээ.
Тэрээр хуримынхаа өдөр 74 сурагч, гурван хадам эгч, зээ болон үеэл охиноо бэргэндэхийг урьснаар 80 бэргэнтэй болсон байна. 2-17 настай бэрүүд бүгд тод ягаан өнгийн даашинзаар гоёсон нь олны анхаарлыг ихэд татжээ.
Хэдий хуримын цайллага сэтгэл хөдлөм болсон ч рекорд эвдэж чадаагүй байна. 2010 онд бас нэгэн бүжгийн багш Жилл Стэплоны хуриманд 110 эмэгтэй бэргэндсэнээр тэрээр хамгийн олон бэргэнтэй хуримлагч болсон байна.
Д.Идэр



































































