Хоёр Солонгосын хамтарсан “Кайсон” үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох долоо дахь хэлэлцээрийг талууд өнөөдөр хийж байна. Хоёр талын гурав гурван төлөөлөгчийн хэлэлцээ өнөөдөр өглөө 10 цагт Хойд Солонгосын хилд орших “Кайсон” бүсэд эхэлсэн байна. Өнгөрсөн хоёр сарын турш Өмнөд, Хойд Солонгос үйлдвэрлэлийн бүсийг сэргээх тухай зургаан хэлэлцээ явуулсан ч амжилтад хүрээгүй билээ. Талууд бүсийн үйл ажиллагааг хэрхэн хэвийн болгох тал дээр санал зөрөлдсөний улмаас хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байгаа юм. Кайсоны 7 дахь хэлэлцээрийг амжилттай болно хэмээн хүлээж байна.
Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадсанаар Хойд Солонгос өөрийн хилд байралх “Кайсон” бүсийг хаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Өмнөд Солонгосын 123 компани, Хойд Солонгосын 53 мянган иргэн аижлгүй хоцорсон билээ.
Тус үйлдвэрлэлийн бүс нь 2004 онд байгуулагдсан бгөөөд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны гол объект болж байв.
Д.Идэр



























































