НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Израйль, Палестины энхийн хэлэлцээг дэмжихээр Дундад Дорныг зорихоор шийдсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээллээ. Ноён Бан Ги Мүн замаараа Йорданаас хөөрөхийн өмнө Абдуллах хаан болон тус улсын Гадаад хэргийн сайдтай уулзах аж. Үүний дараа тэрээр Палестины нутаг Раммалах болон Израйлийн нийслэл Иерусалемд айлчлах юм байна.
Тэрээр Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Ерөнхий сайд Рами Хамдалла болон Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перес, Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай уулзах аж.
Д.Идэр



























































