
Охиныг өнгөрсөн баасан гарагт Чхаттисгарх муж улсын нийслэл Райпур хотын паркт ээжтэйгээ хамт зугаалж явахад сэжигтэн эрэгтэй анхаарлыг нь татаж авч явсан гэж үзэж байна.
Цагдаа нар охиныг хулгайлсан эрэгтэй баасан гаргаас бямба гарагт шилжих шөнө галт тэрэгний ариун цэврийн өрөөнд хүчирхийлсэн хэмээн сэжиглэж байгаа гэлээ. Хохирогч охиныг бямба гаргийн өглөө галт тэрэгний буудлаас олсон байна. Охиныг эмнэлэгт хүргэж шинжилгээ хийснээр хүчирхийлэлд өртсөнийг тогтоосон бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
40 эргэм насны сэжигтэн хохирогч охины ээжийнх нь найзуудын нэг байж магадгүй хэмээн шалгаж байгаа аж. Холбогдох албаныхан хэрэгтэнг хай эхэлсэн байна.
Өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн Энэтхэг улс хүчирхийллийн харгис хэргээрээ олон нийтийг цочроох болсон юм. 23 настай эмэгтэйг зургаан залуу нийлж автобуст хүчирхийлсний дараа ийм төрлийн харгис хэрэг удаа дараа давтагдсан юм.
Д.Идэр