Чилийн хойд хэсгийн уурхайн 2500 гаруй ажилтан ажил хаяснаар дэлхийн хамгийн том зэсийн уурхай үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Уурхайчид цалингаа нэмүүлэхийг хүссэнээс гадна ажиллах орчныг сайжруулж, урамшуулал олгодог системтэй болох зэрэг бусад шаардлагуудыг удирдлагууддаа тавьжээ. “Эскондида” уурхайд нэг хоног л ажил хаяхаар төлөвлөсөн байсан хэмээн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Маркело Тапиа ярьжээ. Гэсэн хэдий ч удирдлагуудын тодорхойгүй байдлаас болж ажил хаялтыг сунгахад хүрсэн гэсэн байна.
Ихэнх ажилчид нь ажил хаясан учраас уурхай үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Эл уурхайн 30 хувийг эзэмшдэг “BHP Billiton” болон “Рио Тинто” компаниуд одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
“BHP Billiton” болон “Spencer&CerroColorado” компаниудын эзэмшдэг өөр хоёр уурхайн ажилтан ч энэ жагсаалд оролцжээ.
Чили улс нь дэлхийн нийт зэсийн 30 хувийг боловсруулдаг юм. Харин “Эскондида” уурхай нь жилд сая тонноос илүү буюу Чилийн зэс үйлдвэрлэлийн 20 хувийг боловсруулдаг аж.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)