Египетэд төрийн эргэлт хийж огцруулсан Ерөнхийлөгч Мохаммед Морсиг дэмжигчид болон эсэргүүцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн эхэлснээр олон тооны хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Яамны мэдээлснээр өнгөрсөн сард мөргөлдөөн эхэлснээс хойш нийтдээ 235 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Амиа алдсан иргэдийн 43 нь цагдаагийн ажилтан байсан аж.
Харин Египетийн Дотоод хэргийн сайд Мохаммед Ибрахим “Босогчид дипломат замаар шийдлийг хайх бүрэн боломжтой байсан. Харин тэд шал дэмий зүйл хийж байна. Бид босогчдыг хамгийн бага хохирол гаргаж зогсоож байгаа” гэсэн байна.
Египетийн хамгаалалтын хүчнийхэн өчигдрөөс эхлэн босогчдыг дарж эхэлсэн юм. Одоогоор ийм үйл ажиллагааг Наср хотын Рабаа ал Адавия талбай болон Гиза хотын Нахда талбайд явуулжээ. Морсиг дэмжигчид тэнд 45 хоногийн турш суулт хйиж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Д.Идэр



























































