
Израйлийн нэрээ нууцлахыг хүссэн нөлөө бүхий улс төрч хэлэлцээрийг “урт бас нухацтай” болсон хэмээн тоодорхойлжээ. Эхний шууд хэлэлцээрийн дараа талууд ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзсан байна. Уулзалт Израйль улс Палестины 26 хоригдлыг сулласнаас хэдхэн цагийн дараа эхэлсэн аж.
Уулзах газар, цаг, хөтөлбөрийн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр бараг цацагдаагүй байна. Үүнийг иргэд энхийн хэлэлцээг эсэргүүцэн халдлага хийхээс сэргийлсэн байж болох юм хэмээн үзэж байна.
Д.Идэр