Өнгөрсөн хоёр долоо хоног үргэлжилсэн аадар борооноор Пакистанд багадаа 93 хүн амиа алдаж, 94 хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээллээ. Тус улсын Үндэсний гамшгийн менежментийн газрын мэдээлснээр өчигдрийн байдлаар аадар бороонд 84272 өртсөн бөгөөд 2309 барилга байшин сүйрч, ургацын 58 гектар га газар эвдэрсэн байна.
Бороо өмнөд хэсгийн Синдх мужид бороо хамгийн хүчтэй орсон бөгөөд 22 хүн амиа алдсан байна. Ширүүн бороонд нам дор газрын байшингууд болон орон нутгийн галт тэрэг, хурдны замууд автаад байгаа аж.
Пакистаны борооны улирал жил бүрийн зургаадугаар сард эхэлж есдүгээр сарын эхний долоо хоногт дуусдаг байна. Борооны улиралд Пакистан улирал ихээхэн хэмжээний хохирол амсдаг уламжлалтай байна.
2010 онд хамгийн том хэмжээний үер болж Пакистаны газар нутгийн 20 хувь нь үерт автаж байсан байна. Энэ үед 1540 хүн амиа алдаж, 2088 хүн гэмтэж бэртжээ. Түүнээс гадна 557226 айлын орон гэр сүйдсэн байна.
Д.Идэр



























































