Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль нууранд
солирын хэлтэрхий унасан билээ. Тус улсын эрх баригчид нуурын гүнээс
солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлаж, энэхүү ажиллагаанд гурван
сая рубль зарцуулахаар болсон байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль нууранд солирын хэлтэрхий унасан билээ. Тус улсын эрх баригчид нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлаж, энэхүү ажиллагаанд гурван сая рубль зарцуулахаар болсон байна.
Тендерт оролцох компаниудын материалыг энэ сарын 19-ний дотор хүлээн авах аж. Харин сонгон шалгаруулалтыг 23-ны өдөр буюу ирэх баасан гарагт явуулна гэлээ.
Тендерт ялагч нь 0.3-аас нэг метрийн диаметртэй 600 кг хүртэл жинтэй хэлтэрхийг 16-аас доошгүй метрийн гүнээс гаргах ёстой аж.
Хоёрдугаар сарын 15-ны өдөр Челябинскад цагт 64 мянган км хурдтай маш том сүүлт од унасан.билээ. НАСА-гийн дүгнэлтээр уг солирын дэлбэрэлтийн хүчин чадал 300-500 килотонн хэмээн мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (1)