
Тэрээр, 1959 онд Аж үйлдвэрийн комбинатын харъяа Оёдлын үйлдвэрт оёдолчин болж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Мөн БНМАУ-ын АИХ-ын орлогч дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан юм.
Тавдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний 3 жилд 6 жил, 6 сарын ажил гүйцэтгэж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасныг нь үнэлж 1974 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн анхны оёдолчин эмэгтэй юм.
Хөдөлмөрийн баатарт баяр хүргэх үед Захиргаа нийтлэг үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар байлцлаа.