
Гаундун мужийн Цаг уурын ажиглалтын хүрээлэнгийн мэдээлснээр Утор хуй салхи цагт 151.2 км хурдтай байжээ.
Хүчтэй салхины улмаас Хонконгод ачааны онгоц живсэн тухай мэдээлсэн байна. 15 цаг гэхэд Гуанжоугийн олон улсын нисэх онгоцны буудал 10 гаруй нислэгийг цуцалсан байна.
Ирэх бямба гараг хүртэл хуй салхи секундэд 42 метр хурдтай дэгдсэнээр Гаундун болон Гауньши мужуудад хүчтэй шуурга дэгдэж их хэмжээний хур тунадас орно хэмээн цаг уурчид урьдчилан мэдээлжээ.
Одоогоор хохирлын хэр хэмжээг мэдээлээгүй байна.
Д.Идэр