Өчигдөр Египетийн мөргөлдөөнд дээд цэгтээ хүрч буйг илтгэх нэгэн үйл явдал боллоо. Нийслэл Кайр хотод өмнөх ерөнхийлөгч Мохаммед Морсиг дэмжигчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Жагсагчид энэ үеэр “10-р сарын 6” нэртэй гүүрнээс цагдаагийн ачааны машиныг түлхэн унагаажээ. Машин гүүрнээс унасны дараа дор байсан хүмүүс чулуу шидэлж байсан байна. Машинд цагдаагийн хичнээн албан хаагч байсан нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ одоогоор таван цагдаа амиа алдсан гэх мэдээлэл твиттерээр цацагдаж байна.
Энэхүү аймшигт хэргийн дараа Египетийн түр Засгийн газрын тэргүүн үндэстэн даяар нэг сарын онц байдал зарласан байна.
Өнгөрсөн сард мөргөлдөөн эхэлснээс хойш нийтдээ 235 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн хэмээн тус улсын ЭМЯ мэдээлсэн билээ. Өнөөдөр өглөө л гэхэд мөргөлдөөнийг сурвалжилж явсан 61 настай сэтгүүлч эрэгтэй будуулж амиа алджээ.
Д.Идэр






































































Сэтгэгдэл (1)