Зохион байгуулалттайгаар хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нарын хэргийг өчигдөр үдээс хойш Нийслэлийн шүүхэд хэлэлцээд прокурор буруу яллах дүгнэлт үйлдсэн байна гэж үзжээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг дахин нягтлах ёстой гэж үзээд хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргалаа. Тэдэнд өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон билээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































