
Хятадын Лоухе мужийн амьтны хүрээлэнгийн захиргаа Африкаас арслан авчирсан хэмээн үзэгчдийг хуурсан хэрэг гарчээ. Арслан үзэхээр ирсэн ээж, хүү хоёрын өмнөөс өнөөх "Африкийн арслан" нь хуцаж орхисон байна. Амьтны хүрээлэнгийн захиргаа төвд мастиф буюу банхар нохойг ийнхүү арслан гэж рекламдан үзэгчдийг татахыг оролдсон байжээ. Тиймээс үзэгчид төлсөн 15 юань буюу 2,45 доллараа буцаан авсан гэж орон нутгийн хэвлэлд бичсэн байна. Үүнийг "хэргийн эзэд" тайлбарлахдаа "Жинхэнэ Африкийн арсланг одоогоор өөр амьтны хүрээлэнд аваачсан байгаа" гэжээ.
Өмнө нь Хятадын бас нэгэн амьтны хүрээлэнд нохойг хар, цагаанаар будаж панда шиг харагдуулж иргэдийг хуурахыг оролдсон хэрэг мөн гарч байжээ.
Сэтгэгдэл (2)