
Өчигдөр Хөпөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23 бүртгэгдэж 29 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна зам тээврийн осол 13 бүртгэгдсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлан гарч болзошгүй хэрэг ослоос урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, Хонхрын замд амины "Toyota Prius" /12-23УНИ/ автомашины жолооч нь амины "Nissan Tiena" /07-15УНЯ/ автомашинтай мөргөлдөж жолооч болон дөрвөн хүн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон ес бүртгэгдсэнээс жолооч зургаа, явган зорчигч гурав бүртгэгджээ. Зам тээврийн осол хэрэг шөнө оройн цагаар гарах нь элбэг байна. тэр дундаа гэрэтүүлэггүй замуудад гарч байгаа тул жолооч нар гэрэлтүүлэггүй замд замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлэх, хурдаа зөв тохируулах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. Явган зорчигчид нь явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гарч байх, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйж хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт саад учруулахгүй байх. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжтой замын зорчих хэсгээр явахгүй байх, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур явах, замын хажууд болон зам дээр согтож унах нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/