Нохой, муур, баавгайтай төстэй нэгэн шинэ төрлийн хөхтөн амьтныг АНУ-ын эрдэмтэд бүртгэж авчээ. Эквадор болон Колумбын ойд шөнийн цагаар тун цөөн тоогоор харагддаг энэ амьтныг олингуйто /olinguito/ гэж нэрлэжээ. Энэ нь чихмэл тоглоомон бамбарууштай төстэй, өхөөрдөм царайтай, богино сүүлтэй, өтгөн үстэй бөгөөд 14 инч урттай, 2 фунт жинтэй аж. Өөрөөр хэлбэл олингуйто нь баавгайтай төстэй төрхтэй ч гэрийн тэжээмэл муур шиг хэмжээтэй амьтан аж.


Сонирхолтой нь олингуйто нь ихэнхидээ ганцаараа явж харагддаг бөгөөд хэрхэн үржилд ордог, дэлхий дээр хэдэн тоо толгой байгааг одоогоор нарийн тогтоогоогүй байна. Колумбын иргэд энэ амьтныг мэддэг ч тун ховор үзэгддэг тул ямар нэгэн нэр өгөөгүй өдийг хүрсэн байжээ.