
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э өнгөрсөн сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт 75 удаа хутгалуулж харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Хэргийг УМБГ-аас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ц.Туяа хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, хувийн өс хонзон хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)