
“Ноёд” группийн захирал, МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа. Мөн түүнд ШШГЕГ-аас зарлан дуудах хуудас илгээн, ирэхгүй бол албадан баривчлана гэж байсан. Тэгвэл Г.Буяндоржийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан өчигдөр орой саатуулсан байна. Чухам хаанаас яаж саатуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)