Үлгэрт гардаг Рапунцель гүнж шиг урт үстэй бүсгүй Yahoo.com сайтын уншигчдын сонирхлыг ихээр татжээ. Энэ жил 50 настай Тринадад улсаас гаралтай Аша Мандела дэлхийн хамгийн урт үстэй хүнээр тодроод байна. Тэрбээр хамгийн сүүлд 20 настайдаа үсээ тайрсан бөгөөд 25 настайгаасаа үсээ хэзээ ч тайрахгүй байхаар шийдсэн байна. Мандела үсээ долоо хоногт нэг удаа угаадаг. Учир нь тэрбээр үсээ хатаахын тулд бүтэн өдрийг зарцуулдаг байна. "Миний үс амьдралын маань салшгүй хэсэг болсон" гэж ярих тэрбээр үсэндээ байгалийн гаралтай тос түрхдэг гэдгээ хэлжээ. Тэрбээр 2008 онд 19 фут 6 инч урт үсээрээ Геннисийн амжилт эвдэж байсан юм. Харин энэ жил хэмжихэд 55 фут 7 инч болсон байжээ. Энэ нь өмнөх амжилтаасаа даруй гурав дахин их үзүүлэлт юм.




























































Сэтгэгдэл (3)