АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама бол Цагаан ордонд нохой тэжээж буй анхны ерөнхийлөгч юм. Тэрбээр саяхан өөрийн тэжээдэг Бо нэртэй хавтай ижил нохой худалдан авчээ. Тэдний гэр бүлийн шинэ гишүүнийг Санни гэдэг бөгөөд Бо-г бодвол тас хар өнгөтэй, тун сэргэлэн нохой гэнэ. Б.Обама энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулж чадвал дахин нэг гэрийн тэжээмэл амьтантай болно хэмээн охиддоо амласан байжээ. Нэгэнт тэрбээр ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон тул ийнхүү амлалтаа биелүүлсэн аж.
Цагаан ордны хамгийн анхны нохой болох Бо Б.Обамагийн гэр бүлд ирэхийн тулд бүтэн сар дасгал, сургуулилт хийж байжээ. Харин шинэ нохойг Бо-гоос суралцана гэж найдаж байгаа аж. Тэднийг энэ гэр бүлд оруулахдаа хамгийн түрүүнд Б.Обамагийн охидод харшил өгөх эсэхийг шалгасан гэж Цагаан ордноос мэдээлжээ.




























































Сэтгэгдэл (1)