
БНХАУ-ын хойд болон өмнөд мужууд үерт автсанаас 107 хүн амиа алдаж, олон тооны зам, тариан талбай сүйдсэн гэж "Синхуа" агентлаг мэдээллээ. Тодруулбал, 787 мянган гектар тариан талбай усанд автаж голтой ойрхон орон нутгийн замууд эвдэрсэн байна. Энэ бүс нутагт нийт 37 сая хүн үерийн гамшигт нэрвэгдсэн тул аврах ажиллагаанд цэргийнхнийг дайчилаж байгаа аж. Харин зарим иргэд энэ гамшгийн үеэр Засгийн газрын хийж байгаа ажил муу байна хэмээн интернет сүлжээгээр шүүмжилж байгаа юм. "Засгийн газар аврах ажиллагааг тун удаан явуулж байна. Цэргийн сургуулилт хий байгаа юм шиг аашилж, ард иргэдээ анхаарахгүй байна" хэмээн нэгэн интернет хэрэглэгч бичжээ.
Сэтгэгдэл (1)