АНУ-ын Жоржиа мужийн бага сургууль руу гал нээсэн хэрэг өчигдөр гарчээ. Майкл Брэндон Хилл гэдэг 20 настай залуу "АК-47" загварын буугаар хэд хэдэн удаа бууджээ. Хачирхалтай нь тэрбээр халдлага үйлдэхээсээ өмнө орон нутгийн телевизийн сэтгүүлч эмэгтэй рүү залгаж юу хийх гэж байгаагаа хэлсэн байна. Мөн өөийн үйлдлээ телевизээр шууд дамжуулахыг шаарджээ. Телевизийн өрөөндөө байсан сэтгүүлч эмэгтэй утсаар буун дуу сонссон даруйдаа цагдаад мэдэгдсэн аж.
Азаар бууны суманд сургуулийн сурагчид болон энгийн иргэд өртөөгүй байна. Хэргийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд гэмт этгээд энэ сургуультай ямар холбоотой болохыг тодруулж байгаа аж.