Бүх насаараа хоригдох ял аваад байсан 85 настай Египетийн удирдагч асан Хосни Мубаракыг өнөөдөр суллаж магадгүй гэсэн мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдэд гарч эхэллээ. "ВВС"-гийн мэдээлснээр Хосни Мубаракыг суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Гэхдээ түүнийг гэрийн хорионд байлгаж магадгүй гэсэн таамаг байгаа юм.Түүнийг төрийн эрх барьж байх хугацаандаа олон хүний аминд хүрч, авлигал авсан хэргээр шүүж, 2011 онд баривчилсан юм. Бүх насаараа хоригдох ял авсан даруйдаа биеийн байдал нь муудсан Хосни Мубаракын байдал одоогоор тогтворжоод байна. Гэсэн ч шоронд байх нь түүний амь насанд аюултай гэж эмч нар болон ойр дотны хүмүүс нь үзэж байгаа юм. Түүний өмгөөлөгч болон шүүхийн зарим эх сурвалжууд "Мубарак өнөөдөр гэртээ харьж магадгүй" гэж "Ройтерс"-д мэдээлжээ.
Б.Баяр




























































Сэтгэгдэл (1)