Италийн "Luis Siret" нэртэй далайн эргээс өнөөдөр үл мэдэгдэх усны амьтан олджээ. Энэ амьтан нь эвэртэй бөгөөд хүн төрөлхтний мэддэг ямар ч загастай төсгүй юм. Анх далайн эргээр зугаалж явсан эмэгтэй толгойг нь олсон бөгөөд дараа нь хэдэн метрийн цаана байсан их биеийн хэсгийг харжээ.Далайн "мангас" толгойтойгоо нийлээд 13 фут урттай. Гадуураа хайрстай, эвэртэй, урт сүүлтэй энэ амьтныг далайн луу эсвэл аварга загасны нэг төрөл байх гэж харсан хүмүүс тайлбарлаж байгаа юм. Мөн хувьслын явцад бий болсон шинэ төрлийн амьтан гэж таамаглах нь ч байна.
"Мужийн захиргаа энэ амьтныг ихээхэн сонирхож байгаа ч бидэнд судалгаа хийх мөнгө байхгүй. Ямар ч байсан эхний ээлжинд үүнтэй төстэй ямар амьтан байдаг тухай мэдээллийг цуглуулах болно" гэж тус мужийн захиргааны төлөөлөгч Пако Толедано ярьжээ.





























































Сэтгэгдэл (3)