
Уг хөшөөг ягаан өнгөөр будсан нь "Прагийн хавар"-тай холбоотой гэж иргэд тайлбарлаж байна. Учир нь 1968 оны наймдугаар сарын 21-нд ЗХУ, Польш, Унгар, Болгар, Зүүн Герман гэсэн таван орон Чехословак руу дайран орж, эзэлж байсан юм. Энэ үеэр 108 хүн нас барж, 500 гаруй хүн хүнд гэмтсэн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.
Сүүлийн үед социалист нийгмийн бэлэгдэл болж үлдсэн хөшөөнүүдийг буулгах, эвдэн сүйтгэх явдал ЗХУ-аас хараат байсан орнуудад олшроод байна. Тухайлбал Украйнд В.И.Лениний хөшөөний толгойг тасалж тавьсан хэрэг энэ долоо хоногт гарсан юм.
Сонирхуулахад ягаан өнгөөр будсан дээрх хөшөөг 2011 оны энэ өдөр бас нэгэн үл мэдэгдэх уран бүтээлч АНУ-ын киноны баатар Супер мен, Санта-Клаусын дүрд хувирган будаж байжээ.

Сэтгэгдэл (1)