Албан тушаалаа урвуулан ашигласан, авилгал авсанд буруутгагдаад байгаа Хятадын улс төрч Бо Силай шүүх хурлынхаа үеэр авилгалын хэргийнхээ зарим хэсгийг үгүйсгэлээ гэж "РИА Новости" мэдээллээ.Өнөөдөр Шаньдун мужийн Цзинань хотод эхэлсэн шүүх хурал дээр Бо Силайг өөрийн найз, үйлдвэрлэл эрхлэгч Сюй Мина болон "Dalian International Development Ltd" компанийн захирал Тана Сяолиянягаас 3,5 сая долларын хахууль авсанд буруутгасан юм. Улс төрч Бо Силай Тана Сяолиянягаас хахууль аваагүй гэж шүүгчдийн өмнө мэдэгдэж байгаа юм.
Бо Силайн хэргийг сүүлийн үед Хятадын хамгийн дуулиантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж үзэж байгаа юм. Сахилгын хянан шалгалт эрхэлсэн төв комиссын дүгнэлтээр Бо Силай өндөр албан тушаал эрхлэж байхдаа албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашиглаж байсан, өөрийн садан төрлийнхөний ашиг сонирхлыг идэвхитэй хамгаалж, хахууль авч байжээ.



























































