Египетийн удирдагч асан Хосни Мубарак өчигдөр Тора хотын шоронгоос шүүхийн шийдвэрээр суллагдлаа. Түүнийг шоронгоос гаргаад гэрийн хорионд байна гэж таамаглаж байсан ч тэрбээр Кайр хотод байдаг Маадын цэргийн эмнэлэгт хэвтсэн байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр энэ эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэхээр болсон байна. Биеийн байдал нь дордсон, 85 настай Хосни Мубаракыг шоронгоос эмнэлэг хүртэл нисдэг тэргээр зөөжээ. Гэхдээ түүний хэрэг дуусаагүй байгаа бөгөөд шинэ нотлох баримттайгааг үргэлжилж магадгүй байна. Хосни Мубарак одоогоор хил гарах эрхгүй байгаа бөгөөд засгийн эрх барих 30 жилийн хугацаанд олон хүний аминд хүрсэн гэдгээр дахин шүүгдэх юм.



























































Сэтгэгдэл (2)