Хятадын нэртэй улс төрч Бо Силайгийн шүүх хурал өнөөдөр Жинан хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд гадаадын сэтгүүлчдийг оруулахгүй байгаа бөгөөд орон нутгийн хэвлэлүүд тун бага мэдээлэл дамжуулж байгаа юм. Бо Силай шүүх хурлын үеэр өөрийгөө авлигын хэрэгт огт буруугүй хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Намайг гэрчүүд, эхнэрийн минь өмнө энэ хэргийг хүчээр хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна" гэж мэдүүлжээ. Гэсэн ч ажиглагчид шүүх хурлын үр дүнд 64 настай Бо Силайд ямар нэгэн ял өгөх нь тодорхой гэж үзэж байгаа юм. Жил дамнан үргэлжилж байгаа шуугиант хэрэгт Бо Силай болон түүний эхнэр Их Британийн бизнесмений аминд хүрсэн баримтууд дэлгэгдээд байгаа. Би Силайгийн эхнэр хүний аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул гэр бүлийн хоёрт ял оноох нь гарцаагүй гэж ажиглагчид мэдээлж байна.



























































