
Өнгөрсөн пүрэв гарагт фото сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэйг таван гэмт этгээд хүчирхийлсэн хэрэг Мумбай хотод гарсан. Гэмт хэрэгтнүүдийг хохирогчийн ам зургаар хайж эхэлсэн бөгөөд одоогоор дөрвийг нь баривчилжээ. Хохирогчийн мэдүүлснээр бүсгүйг эрэгтэй найзтайгаа явж байхад нь хоёр хүн ирээд "Манай дарга чамаар зургаа авахуулъя гэж байна" хэмээн хүчээр авч явжээ. Харин хамт явсан эрэгтэйг нь зодож, гарыг нь хүлж үлдээсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтнүүдийн нэг нь хэдхэн өдрийн өмнө болсон хүн амины хэрэгт сэжиглэгдэж байжээ.
Хохирогчийн биеийн байдал одоогоор тогтвортой байгаа бөгөөд олон нийт гэмт хэрэгтнүүдэд хатуу ял оноохыг шаардаж, жагсаал хийж эхлээд байна. Мумбай хот нь тус улсын нийслэл Шинэ Делиг бодвол тайван хот гэгддэг тул ийм хэрэг гарсанд иргэд ихээхэн санаа зовж байна. 2012 онд Мумбай хотод 221 хүчингийг хэрэг гарчээ. Харин Энэтхэг орон даяар нийт 24 мянган ийм төрлийн хэрэг гарсан аж.
Өмнө нь 23 настай оюутан эмэгтэйг автобусанд хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг Энэтхэг орныг цочроогоод байсан юм.