
Тэрбээр анхны өдөр ямар ч хээл хахууль авч байгаагүй гэж мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр
хуучин цагдаагийн дарга Ван Лиуны өөрийг нь хүн амины хэрэгт холбоотой гэж мэдүүлснийг мөн эрс үгүйсгэсэн байна. Бо Силай "Би энэ хэрэгт ямар ч холбоогүй. Ван Лиуны гэрчийн мэдүүлэг тэр чигээрээ худал. Намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна" хэмээн мэдэгджээ. Бо Силайгийн эхнэр Их Британы бизнесмений үхэлд холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тэрбээр ийнхүү эсэргүүцсээр байна.
Сэтгэгдэл (1)