Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак авлигын хэрэг нь цагаадаж, өнгөрсөн пүрэв гарагт шоронгоос суллагдсан. Тэрбээр гэрийн хорионд байхын оронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон билээ. Тэгвэл тэрбээр 2012 оны 6-р сард шоронд орсноосоо хойш анх удаа хэвлэлийнхний өмнө гарчээ. 85 настай Хосни Мубарак өчигдөр Ерөнхийлөгч байх хугацаандаа олон хүний аминд хүрсэн хэргээр шүүхийн танхимд ирээд байсан юм. Тэрбээр ихэд турж эцсэн бөгөөд бие нь сул дорой харагдаж байсныг хэвлэлүүд онцолж байна.

2012 оны 6-р сар.

2013 оны 8-р сар.

2012 оны 6-р сар.

2013 оны 8-р сар.
Хосни Мубарак шүүх хурлын танхимд нисдэг тэргээр ирсэн бөгөөд, өөрөө явж чадахгүй тул тэргэнцэр дээр сууж ирсэн байна. Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаандаа газрын хийтэй холбоотойгоор хээл, хахууль авсан гэсэн ч шүүхээс цагаатгаад байгаа юм. Харин олон хүний аминд хүрсэн хэргийг нь ийнхүү шүүж байгаа юм.
Сэтгэгдэл (1)