
Амиа алдсан эмэгтэй Мариа Смутерс 87 настай бөгөөд хүүгийн холын хамаатан байсан аж. Түүнийг зурагт үзээд буйдан дээр сууж байхад нь толгойн тус газар нь бууджээ. Хүү асрагчийнхаа аминд хүрсэн бууг жинхэнэ гэж бодоогүй бөгөөд тоглож байгаад ийнхүү хүний аминд хүрсэн байна. Энэ буу нь хатагтай Мариа Смутерсийнх байсан гэдгийг цагдаагийнхан тогтоожээ.
Луйзиана мужийн хуулиар 10-аас доош насны хүүхдэд ямар нэгэн ял оноож болдоггүй. Тиймээс хүүд ямар нэгэн ял тулгахгүй аж. Гэхдээ энэ хэргээс болж эцэг, эхчүүдийг бага насны хүүхэддээ хүчирхийлэл, алан хядлагатай тоглоом тоглуулахгүй байхыг хатуу анхааруулсан байна.