
Хятадын Сичуан мужийн Шенду хотод гэмт этгээд автобусанд сууж явсан хүмүүс рүү дайрч, хамгийн багадаа дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Өнгөрсөн шөнө гэмт этгээд автобусанд орж ирмэгцээ тэнд байсан хүмүүсийг хутгалж эхэлжээ. Автобусны жолооч тэр даруй хаалгаа онгойлгож, сандралдсан зорчигчид буусан ч 20 орчим хүн хутганы ирэнд өртсөн байна. Тэдний хамгийн бага нь 10 настай байсан аж.
Халдлага үйлдсэн этгээд нь 41 настай, Шенду хотын иргэн юм байна. Түүнийг баривчлах үедээ цагдаа нар хөл рүү нь бууджээ. Тэрбээр гэрийнхэнтэйгээ мөнгөний асуудлаас болоод муудалцсан үедээ ийх хэрэг хийсэн гэж мэдүүлжээ.
Энэ сарын эхээр Хятадын өөр нэгэн мужид сэтгэцийн өвчтэй этгээд автобусны зорчигчид руу халдаж, гурван хүнийг хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарсан юм.