АНУ-ын Смитсоны амьтны хүрээлэн өнгөрсөн бямба гарагт пандагийн бамбаруушаар бүл нэмжээ. Бамбарууш 4,8 унци жинтэй төрсөн бөгөөд эсэн мэнд, эрүүл бойжиж байгаа гэж амьтны хүрээлэнгийнхэн мэдээлсэн байна. Шинэ бамбаруушны ээж Мэй панда нь өнгөрсөн жил зулзагалсан ч бамбарууш нь зургаан өдрийн дараа нас барсан юм.

Эхээс төрөхдөө үсгүй, ягаан арьстай төрдөг пандагийн бамбарууш хараахан нүдээ нээгээгүй байна. Панда нь хүнд жинтэй амьтан тул бамбаруушуудыг эхээс нь түр хугацаанд холдуулж, амьтны хүрээлэнгийн ажилчид асарч байгаа аж. Учир нь панда нойрон дундаа бамбаруушаа дарж, бүтээж алах аюултай байдаг аж.
