Энэтхэгийн парламентын Доод танхим маргаантай асуудал болон яригдсаар ирсэн Хүнсний аюулгүй байдлын хуулийн төслийг өчигдөр баталлаа. Энэхүү хуулийн төсөл нь тус улсын хүн амын гуравны хоёрыг хямд хүнсээр хангах зорилготой юм. Удахгүй Дээд танхим хэлэлцэж батлах хуулийн төсөлд сар бүр 800 сая гаруй ядуу иргэнд 5 кг тариаг хямд үнээр олгохыг тусгасан байна.
Хуулийн төслийг санаачлагчид энэхүү төлөвлөгөө нь өлсгөлөн хийгээд хоол тэжээлийн дутагдлыг арилгах томоохон алхам хэмээн үзэж байна. Харин эсэргүүцэгчид Энэтхэгийн эдийн засгийн унагаж мэдэх үрэлган төлөвлөгөө хэмээн буруушааж байгаа юм.
Хэрвээ төлөвлөгөө батлагдвал Энэтхэг улс тус хөтөлбөрт жилд 1.3 триллион рупи буюу 23.9 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарчээ.
Д.Идэр



























































