Либерийн Боловсролын яам энэ жилийн их сургуулийн элсэлтийн шалгалтад нэг ч сурагч тэнцээгүй гэх сонирхолтой мэдээлэл хийлээ. Либерийн их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцсон 25 мянга гаруй шалгуулагч бүгд шалгалтдаа унасан байна. Либерийн их сургууль нь тус улсын төрийн өмчит хоёр их сургуулийн нэг нь юм байна. Ингэснээр жил бүр хамгийн олон тооны элсэгч авдаг Либерийн их сургууль ирэх сард хичээлийн шинэ жилээ нэг ч шинэ оюутангүй эхлүүлэх болоод байна. Боловсролын яамны мэдээлснээр шалгуулагчид суралцах урам зориггүйгээс гадна англи хэлний үндсэн мэдлэг маш муу байсан гэлээ.
Энэхүү явдлын дараа Нобелийн энх тайвны шагналт, Ерөнхийлөгч Эллен Жонсон Либерийн боловсролын систем одоо хүртэл эмх замбараандаа ороогүй байна хэмээн мэдээлсэн бөгөөд энэ салбарт яаралтай шинэчлэл хийх хэрэгтэйг дурдсан байна.
Энэхүү явдлыг олон улсын шинжээчид Либерийн энх тайван бус байдалтай холбон тайлбарлаж байна. Тус улс нь олон жилийн иргэний дайнд нэрвэгдсэний эцэст арваад жилийн өмнөөс сэргэж эхэлж байгаа юм.
Д.Идэр



























































