Бразилийн Гадаад хэргийн сайд Антонио Патриота Болив улсын сенатч асантай холбоотой дипломат шуугианаас болж ажлаасаа халагдлаа. Хэдхэн хоногийн өмнө Ла Паз хотод байрлах Бразилийн элчин сайдын яаманд жил гаруйн хугацаанд нуугдаж байсан Боливын сөрөг хүчний улс төрч түүний машинаар тус улсад нэвтэрсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Энэхүү шуугианы дараа Гадаад хэргийн сайд Антонио Патриота дипломатчийн халдашгүй эрхээ ашиглан Боливын улс төрчийг машиндаа суулгаж эх орондоо оруулсан хэмээн мэдэгджээ. Тэрээр орогнол хүсэгчийг хилээр нэвтрүүлэхдээ хоёр талын улсаас алинаас нь ч зөвшөөрөл аваагүй байна.
Боливын сенатч асан Рожер Пинтод Бразилийн элчин сайдын яам өнгөрсөн жил орогнол олгосон юм. Тэрээр эх орондоо авлигын 14 хэрэгт холбогдон буруутгагдсан ч няцаасаар байгаа билээ.
Шуугиант мэдээлэл цацагдсаны дараа Боливын тал Бразилийн Засгийн газрыг тайлбар хийхийг шаардсан юм. Бразилийн эрх баригчид Гадаад хэргийн сайдын гаргасан үйлдлийг мэдээгүй гэсэн бөгөөд гамшигт явдалтай адил хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Гадаад хэргийн сайдыг ажлаас огцруулсан шийвдэрийг Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссеффын хэвлэлийн албанаас өчигдөр мэдээлжээ. Мэдээллийн дагуу шинэ Гадаад хэргийн сайдаар НҮБ-д Бразилийн төлөөлөлгчдийн тэргүүлэгчээр ажиллаж байсан Лиуз Альберто Фигуэйредог томиолжээ.
Д.Идэр



























































