
Ойн хар шуурга “Фернанд” өнгөрсөн ням гаргийн шөнө далайн эргийг дайрсан бөгөөд ширүүн бороо дагуулсан байна. Хар шуурга даваа гаргийн үд гэхэд сарнисан хэдий ч аадар борооны улмаас хөрс нурсан нь гамшигт явдлыг дагуулжээ.
Мексикийн буланд орших Веракруз муж улсад хөрсний нуралт их байгаа юм байна. Хүмүүс нурангид амиа алдсан бүх тохиолдол энэ муж улсад болсон аж.
Хар шуурганы хурд цагт 45 км хүрсэн хэмээн тус улсын Үндэсний цаг уурын агентлагаас мэдээлж байна.
Д.Идэр