
Палестин, Израйлийн энхийн хэлэлцээрийг эсэргүүцсэн жагсагчид Палестинийн хяналтын бүс Уэст Банкид дайралт хийснээр Палестинийн гурван иргэн амиа алдахад хүрчээ. Даваа гаргийн өглөө Уэст Банкийн Рамалла хотод болсон дайралтын улмаас Израйлийн зэвсэгт хүчний баг гурван хүнийг буудахаас өөр аргагүй байсан хэмээн мэдээлж байна. Дээрхээс гадна 20 гаруй хүн гэмтэж бэртсэн гэлээ.
Оршин суугчид Израйлийн цагдаа нар луу архины шил, хад чулуу шидэж байсан бөгөөд зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй байсан хэмээн нүдэн гэрчүүд мэдээлсэн байна.
Палестинийн Ерөнхийлөгч Махмуд Аббастай ойрхон эх сурвалж түүнийг энэхүү явдлын дараа АНУ-ын эрх баригчдад дургүйцлээ илэрхийлсэн хэмээн мэдээлжээ. Харин энхийн хэлэлцээрийг спонсорлогч АНУ энэ удаагийн уулзалт цуцлагдсан ч дараа дараагийн хэлэлцээрүүд болно хэмээн мэдээлж байна.
Даваа гаргийн уулзалт Уэст Банкийн Жерико хотод болох ёстой байсан бөгөөд өнгөрсөн сард эхэлсэн хоёр талын энхийн хэлэлцээрийн дөрөв дэх уулзалт байсан юм.
Д.Идэр