
Үл таних мэргэн буудагчид шинжээчдийг хохирогчидтой уулзах үед олон удаа гал нээжээ. Харин хамгаалалт сайн байсны ачаар байцаагчид болон хохирогчдын аминд мэргэн буудагчдын сум хүрээгүй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр мэдээллээ.
Шинжээчид хүнд нөхцлийн дор хоёр эмнэлэгт зочилж нүдэн гэрчүүд, хохирогчид болон эмч нартай уулзаж мэдээлэл авсан байна. Ноён Бан Ги Мүн Сөүлээс хийсэн видео мэдэгдэлдээ “НҮБ Сирийн Засгийн газар болоод сөрөг хүчний аль аль талыг мэргэн буудагч хөлсөлсөн хэмээн сэжиглэж байгаа” гэжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Сирид химийн зэвсэг ашигласны улмаас олон зуун хүн амиа алдаад байна. Засгийн газар хийгээд сөрөг хүчин бие биенээ хориотой зэвсэг ашигласан хэмээн буруутгаж байгаа юм.
Д.Идэр

