ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт, ялангуяа Жүүдийн бүс нутагт урьд өмнө гарч байгаагүй гамшигт үер болсон билээ. Тэгвэл үерийн хохирлын хэмжээ дөрвөн тэрбум рубльд хүрэх магадлалтай тухай бүс нутгийн дарга Александр Винников мэдээллээ. “Бид үерийн хохирлын урьдчилсан тооцооллыг гаргасан. Одоогоор 3.26 тэрбум рубльд хүрээд байна” хэмээн Онцгой байдлын яамны хурлын үеэр төлөөлөгч мэдээлсэн байна. Гэхдээ хохирлын бодит бүрэн хэмжээг үерлэсэн голын ус татарсны дараа бүрэн гаргах болно гэжээ.
Их үерийн ус энэ сарын 29-ний өдрөөс татарна хэмээн шинжээчид мэдээлсэн билээ. Тиймээс хохирлын хэмжээг дөрвөн тэрбум рубльд хангалттай хүрнэ гэж үзэж байна.
Д.Идэр



























































