Өнөөдөр Филиппинд 10 мянга гаруй иргэн төрийн албан хаагчдын авлигыг эсэргүүцэж Манила хотын төвд жагссан байна. Энэхүү жагсаал бусад хотуудад ч болжээ. Жагсагчид хууль тогтоогчдын гэрийн тэжээмэл амьтдад зориулан сан байгуулсан зэрэг зохисгүй явдлуудаас эхлэн хатуу шүүмжилж, энэ мэтчилэн мөнгө үрсэн шийдвэрүүдээ буцаахыг шаардсан байна. Жагсагчид бүгд цагаан өнгийн хувцсаар жигдэрч Бенигно Акуйногийн Засгийн газрыг шүүмжилжээ. 2010 онд Засгийн эрхэнд гарсан Акуйно авлигын сүлжээг устгана хэмээн амлаж байсан юм. Тэрээр өнгөрсөн баасан гарагт сангийн мөнгөний хяналт, зарцуулалтыг чангатгана хэмээн мэдээлсэн хэдий ч энэхүү мэдэгдлийг даваа гарагт жагсаал болохыг мэдсэний улмаас олон нийтийг тайвшруулах зорилгоор хийсэн гэж үзэж байна.
Цагдаагийн газар нийт хотуудын жагсаалд 60 мянга гаруй хүн оролцосон хэмээн мэдээлж байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж 1500 гаруй цагдаагийн албан хаагчийг байршуулсан ч ямар нэгэн мөргөлдөөн гараагүй гэлээ.
Д.Идэр



























































