
Зимбабве улсын Аялал жуулчлалын сайд Уолтер Мзембигийн мэдээлснээр паркыг алдарт Виктория хүрхрээний хажууд байгуулахаар тогтсон байна. Тус улсын аялал жуулчлалд томоохон үүрэг гүйцэтгэдэг үзэсгэлэнт Виктория хүрхрээний хажууд байрлах Диснейленд төсөлд нийтдээ 300 сая ам.доллар төлөвлөөд байна. Төсвийн мөнгөний 150 сая ам.долларыг Засгийн газраас гаргах бол үлдсэн хэсгийн томоохон санхүүгийн группуудээс хөрөнгө оруулалт хэлбэрээр босгох аж.
Сайдын мэдээлснээр хүрхрээг нээсэн Девид Ливингстөүний хөшөөг буулгаж Мики хулганы хувцастай жүжигчний хөшөөг байршуулах тухай хэлэлцсэн нь маргаан дагуулаад байна.
Африкийн Диснейлендэд худалдааны төв, банк, үзвэр үйлчилгээний газар, казино зэрэг зугаа цэнгэлийн газрууд олгоор байгуулагдах аж. Мөн цогцолборын ойролцоо олон улсын онгоцны буудал барихаар 1200 га газрыг нөөцөөлсөн аж.
Зимбабве улсын эрх баригчид аялал жуулчлалын салбарыг чухалчлан үзэж байгаа юм. Энэ оны эхний улиралд тус улсад жуулчлагчдын тоо 17 хувиар өссөн байна. 2015 он гэхэд аялал жуулчлалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 хувиар өсгөнө хэмээн тооцоолоод байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)