
Палестинийн баталгаатай эх сурвалжийн мэдээлснээр төлөөлөлгчид Уэст Банкийн Жерико хотод хэвлэлийнхний хараанд өртөлгүйгээр ээлжит уулзалтаа хийсэн байна. Тэднийг Палестинийн талын төлөөлөгч Саэб Эрекатын албан өрөөнд уулзсан хэмээн тодруулжээ. Мөн уулзалтад энхийн хэлэлцээрийг санаачлагч АНУ-ын талаас төлөөлөгч оролцоогүй гэлээ.
Саэб Эрекат Израйлийн талын төлөөлөгчдөд гурван иргэнийг нь буудсан явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Энхийн хэлэлцээрийн 4 дэх уузалтын тухай өөр мэдээлэл байхгүй байна.
Израйль, Палестинийн энхийн хэлэлцээр өнгөрсөн сард эхэлсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд Израйлийн иргэдийг Палестины хяналтад байдаг Уэст Банкид олноор суурьшуулсан нь хоёр үндэстний хувьд энхийн хэлэлцээрийг эсэргүүцэх гол хандлага болжээ.
Д.Идэр