Энэтхэгийн зүүн хэсэгт орших Уэст Бенгал муж улсад авто замын ноцтой осол гарчээ. Бардхаман дүүрэгт гарсан ослоор багадаа есөн хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай цагдаагийн ажилтнууд мэдээлсэн байна. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа гэлээ. Нүдэн гэрчүүдийн мэдээлснээр хохирогчдыг төөвөрлөж явсан автобус хурд хэтрүүлсэн бөгөөд тахир зам руу эргэх гэж байгаад онхолдож унасан гэжээ. Тухайн үед жолооч хяналтаа алдсан байсан хэмээн үзэж байна.
Зургаан зорчигч газар дээрээ нас барсан бөгөөд үлдсэн гурав нь эмнэлэгт хүргэгдэх замдаа шархаа даалгүй амиа алджээ.
Д.Идэр



























































