
Сангийн сайд Чидамбарамын мэдээлснээр газрын тос, нефть, эрчим хүч, төмөр зам, зам тээврийн 36 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байна.
Дэд бүтцийн төсөлд их хэмжээний хөрөнгө оруулах тухай мэдээллийг рупигийн ханш огцом буурсны маргааш нь зарласан байна. Өчигдэр Энэтхэгийн рупигийн ханш нэг долларт 65.6 болж унасан билээ.
Даваа гарагт Энэтхэгийн эрх баригчид хямд хүнсний төсөлд 19.76 триллион ам.доллар зарцуулах тухайгаа мэдээлсэн нь эдийн засгийг хүндрүүлэх болно гэсэн шүүмжлэлтэй тулгараад байсан юм. Энэтхэг нь эдийн засгийн чадавхиараа Азид гуравдугаарт бичигдэж байна. Гэсэн хэдий ч 2012-2013 онд эдийн засаг нь ердөө таван хувиар өссөн нь сүүлийн 10 жил дэх хамгийн удаан өсөлт байв.
Д.Идэр